Extension суулгахаас азтанаа зарлах хүртэл — алхам бүр дэлгэрэнгүй.
1
Extension-ээ суулгаж, pin хийх
Chrome Web Store-оос GMC Comment Picker-ийг нэг товшилтоор суулгана — бүртгэл, карт шаардлагагүй. Chrome дээр суурилсан Edge, Brave зэрэг browser дээр ч ажиллана.
Дараа нь pin хийгээрэй: Chrome-ын баруун дээд булангийн puzzle 🧩 дүрс дээр дараад GMC Comment Picker-ийн хажуугийн pin товчийг дарвал сонгогч үргэлж нэг товшилтын зайд байх болно.
2
Pro багц авах (заавал биш)
Facebook дээр нэг ялагчтай, Карт холих анимацтай сугалаа үүрд үнэгүй — танд үүгээр хангалттай бол энэ алхмыг алгасаарай. Pro багц Instagram, YouTube-ийн сугалаа, бүх анимац, нэг сугалаанд 10 хүртэлх ялагч, хуудасныхаа лого, бичээсгүй хуваалцалтыг нэмж өгнө. Өргөтгөлийг анх нээхэд 7 хоногийн Pro туршилт эхэлдэг тул Instagram, YouTube болон анимацуудыг худалдан авахаасаа өмнө туршаад үзээрэй. Худалдан авах хоёр арга бий, үнэ нь адилхан:
- Өргөтгөл дотроос — Студи → Лиценз → «Лиценз худалдан авах» хэсэгт багцаа сонгоод wire.mn цонхонд төлнө. Pro автоматаар идэвхжинэ.
- Вэбсайтаас — picker.growthmastery.mn/mn/buy хуудаснаас багцаа сонгоод wire.mn дээр төлнө. Түлхүүр тань дэлгэц дээр гарахаас гадна и-мэйлээр ирнэ. Түүнийгээ Студи → Лиценз хэсэгт буулгаад «Лицензийг идэвхжүүлэх» товчийг дарна уу.
Аль ч тохиолдолд QPay эсвэл SocialPay-ээр төлнө. Бүх багц нэг удаагийн төлбөртэй — автоматаар сунгагдахгүй.
3
Сугалааны нийтлэлээ тусдаа хуудсаар нээх
Сонгогч зөвхөн идэвхтэй таб дээр нээлттэй байгаа нийтлэлийн сэтгэгдлийг уншина. Тиймээс нийтлэл feed дотор биш, өөрийн хуудсаараа нээлттэй байх ёстой:
- Facebook (Үнэгүй) — нийтлэлийн цагийг (зохиогчийн нэрний доорх огноог) дарна. URL-д
/posts/ эсвэл /permalink/ орсон байна.
- InstagramPRO — пост эсвэл reel-ийг өөрийг нь нээнэ:
instagram.com/p/… эсвэл instagram.com/reel/…. Тухайн таб дээрээ Instagram-д login хийсэн байх шаардлагатай — Instagram сэтгэгдлийн бүрэн жагсаалтыг зөвхөн нэвтэрсэн хэрэглэгчид харуулдаг.
- YouTubePRO — видеоны хуудсыг нээнэ:
youtube.com/watch?v=….
4
Instagram, YouTube-д хандах эрх нээх (зөвхөн эхний удаа)
Instagram эсвэл YouTube дээр анх удаа ашиглахад popup дээр нэг удаагийн Enable access товч гарна. Дараад Chrome-ын зөвшөөрлийг баталгаажуулахад л хангалттай — та зөвшөөрөөгүй л бол extension аль ч сайтад хандахгүй бөгөөд дахин асуухгүй.
5
Сэтгэгдлүүдийг татах
Нийтлэлээ нээсний дараа extension-ийн icon дээр дараад Extract товчийг дарна. Сонгогч сэтгэгдлийн хэсгийг автоматаар гүйлгэж, «View more comments», «View replies» товч бүрийг дарж, ачаалагдсан сэтгэгдлүүдийг тоолно — GIF, sticker, зурагтай сэтгэгдлүүд ч орно.
Тоолуур тогтвортой болтол табаа нээлттэй, идэвхтэй байлгаарай. Том нийтлэл дээр хэдэн минут үргэлжилж болно; явцыг popup-ын progress bar дээрээс харж болно.
6
Оролцогчдоо шүүх (заавал биш)
Таталт дуусмагц сонгогчийн studio тусдаа таб дээр нээгдэж, бүх сэтгэгдэл харагдана. Бүх filter анхнаасаа унтраалттай — сугалааныхаа нөхцөлд тохирсныг нь л асаагаарай:
- Давхардал — хэдэн ч сэтгэгдэл бичсэн, нэг хүнийг нэг л удаа тоолно.
- Mention шаардах — доод тал нь N найзаа tag хийсэн сэтгэгдэл л оролцоно.
- Түлхүүр үг — тодорхой үг («болсон» г.м.) агуулсан сэтгэгдэл л оролцоно.
- ХасалтPRO — хуудасны админ, багийн гишүүдээ сугалаанаас хасна.
7
Азтаны тоо, animation-оо сонгох
Хэдэн азтан тодруулахаа сонгоно — 1 азтан үнэгүй, олон азтан Pro багцад багтана. Дараа нь reveal-ээ сонгоорой: Карт холих үнэгүй; эргэдэг дугуй, slot, конфетти Pro багцад багтана. Азтан шагналаа авахгүй тохиолдолд зориулж нөөц азтан ч нэмж болно.
8
Сугалаагаа явуулах
Draw товчийг дараад л болоо. Азтаныг crypto-fair санамсаргүй тоогоор (browser-ын криптограф генератор) сонгодог — сервер дээр юу ч шийдэгдэхгүй, хэн ч нөлөөлж чадахгүй. Азтаны карт дээр нэр, зураг, profile-ын холбоос гарах бөгөөд сугалаа бүр төхөөрөмж дээр тань түүхэнд хадгалагдана.
9
Бичлэг хийж, хуваалцахPRO
Reveal-ээ story-доо зориулж бичлэг болгох эсвэл азтаны картыг зураг болгон хуваалцаарай — Pro багцад watermark байхгүй. Азтанаа нийтлэлийнхээ сэтгэгдэлд зарлачихвал ажил дуусна. 🎉